fitness
  • 202 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-03

“Тэнүүн-Огоо” компанийн оруулж ирсэн автобусыг үйлчилгээнд явуулаагүй гэж Нийслэлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.

Харин  цахилгаан автобусууд үйлчилгээнд явж байгаа аж.

“Тэнүүн Огоо” өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ын Дэү корпорацын автобусуудыг оруулж ирсэн ч шаардлага хангахгүй  нь ил болсон. Иймд энэ асуудлыг шалгахаар Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны хамтарсан Ажлын хэсгийг яг нэг сарын өмнө байгуулсан юм.

Тус ажлын хэсэг аравдугаар сарын 1-ний шөнө "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал Г  болон Э-г нэг сарын хугааатай, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Т болон Б нарын дөрвөн  хүнийг түр саатуулсан. Автобусны парк шинэчлэлийн сонгон шалгаруулалтад оролцохоор долоон компани санал ирүүлснээс хамгийн хямд, багцын үнэ санал болгосон “Тэнүүн-Огоо” ХХК гүйцэтгэгчээр шалгарчээ.

Гэрээнд тус компани энэ онд нийт 810 автобус нийлүүлэх, автобуснууд нь стандартын шаардлага хангасан байхыг тусгасан. Гэвч эхний 100 автобусыг авчирсан даруйд шүүмжлэл дагуулсан юм. Автобусны парк шинэчлэл хийх ажлыг Г.Энхтайван даргатай Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулсан юм.

Бусад мэдээ

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 21-ний 13:00 цагт ибаримт

Зам талбайг цэвэрлэн, ариутгаж эхэллээ

Зам талбайг цэвэрлэн, ариутгаж эхэллээ

Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үерийн эрсдэл үүсээд байсан. Үүнтэй холбогдуулан Улсы

Ариунзул С.
Ариунзул С.