fitness
  • 257 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-03

Тавантолгой түлш компани шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад шахмал түлшний барьцалдуулагч үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй Бэл Кросс ХХК, Баялаг Эрдэм Цом ХХК, Виртуал Софт ХХК, Гарааны Баргил Тех ХХК, Ганхүдэр Орд ХХК, Хангай Хан Өндөр ХХК, Өлзийт Төв ХХК, Каолин Ланд Бридж ХХК гэсэн найман компани оролцлоо.

Уулзалтын үеэр компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулж, туршлага солилцон, хамтын ажиллагааны асуудлуудаа ярилцлаа.

Тавантолгой түлш компани жилд 600,000 тонн шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд нийлүүлдэг. Шахмал түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг байдаг бол 5 хувийг нь барьцалдуулагч бүтээгдэхүүн эзэлдэг юм. Тавантолгой түлш компани жилд 25 мянга гаруй тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бол үүний 50 хувийг БНХАУ-аас импортоор, 50 хувийг дотоодын үйлдвэрлэгч компаниудаас авдаг.

зураг
 

зураг
 

зураг



Бусад мэдээ

Гадаад, дотоодод тэргүүлэх эрэлттэй мэргэжлээр суралцаад Монгол Улсдаа ажиллавал зээлээс чөлөөлдөг болно

Гадаад, дотоодод тэргүүлэх эрэлттэй мэргэжлээр суралцаад Монгол Улсдаа ажиллавал зээлээс чөлөөлдөг болно

Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гаас олгосон санхүүжилтийн талаар танилцуулах хэвлэлийн хурлын үеэр БШУ

Банк хоорондын байт харвааны аварга шалгаруулах тэмцээн болов

Банк хоорондын байт харвааны аварга шалгаруулах тэмцээн болов

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Байт харвааны 360 төв” талбайд зургаа дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

Ариунзул С.
Ариунзул С.