fitness
  • 466 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-04

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Нийтээр тэмдэглэх баярын өдөр" улс орны хэмжээнд бүх нийтээр амарч, баяр болгон тэмдэглэнэ гэж заасан. 

Уг хуульд зааснаар 2023 оны арваннэгдүгээр сард: 

  • Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд нийтээр амарна. Өвлийн тэргүүн сарын шинийн 1 энэ жил 11-р сарын 14-ний мягмар гарагт тохиож буй юм. 
  • Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26-ны бүх нийтээр амарна.

Харин арванхоёрдугаар сард: 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-ний өдөр нийтээр амарна. 29-ний өдөр баасан гарагт тохиож буй бөгөөд 12-р сард 29, 30, 31, нэгдүгээр сарын 1-нд бүх нийтээр үргэлжлүүлэн дөрөв хоног амарч, 2024 оны нэгдүгээр сарын 2-ны мягмар гарагт шинэ оны эхний ажлын өдөр болох байна. 

Бусад мэдээ

Эх баригч, сувилагчийг ажлын байранд нь дадлагажуулах хөтөлбөрийг хэлэлцэв

Эх баригч, сувилагчийг ажлын байранд нь дадлагажуулах хөтөлбөрийг хэлэлцэв

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага

Ирэх хичээлийн жилд бага ангийн сурагчид "Eduten" платформоор математикийн хичээл судална

Ирэх хичээлийн жилд бага ангийн сурагчид "Eduten" платформоор математикийн хичээл судална

Монгол улсад 2022-2023 оны хичээлийн жилд Eduten математикийн хичээлийн цахим платформыг туршилтаар

Ариунзул С.
Ариунзул С.