Нийслэлд өнөө өглөөнөөс эхлэн цас бударч байна. Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд зам цэвэрлэгээний 24 байгууллагын 360 ажилтан, 58 машин техниктэйгээр өгсүүр, алслагдсан болон зуслангийн замуудад давс, тусгай зориулалтын бодис цацахаар бэлэн байдал хангажээ.
Нийслэлийн хэмжээнд 3801.4 тонн давс, 2730.3 тонн бодисын нөөцтэй байна хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.