fitness
  • 327 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ)-д төрийн айлчлал хийхээр тус улсын нийслэл Вьентьян хотноо очоод байна. 

Төрийн айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нартай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох юм. 

Манай улсын Ерөнхийлөгч болон дагалдан яваа төлөөлөгчдийг Вьентьян хотын “Ваттай” олон улсын нисэх онгоцны буудалд БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кеммани Фолсена, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд нар угтан авсан байна. 

Бусад мэдээ

Ц.Хуланг цагдан хорих тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулжээ

Ц.Хуланг цагдан хорих тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулжээ

Тагнуулын ерөнхий газраас өчигдөр яруу найрагч Ц.Хуланг саатуулжээ. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан х

ИТЭВОНЫ ОСЛООС  ҮҮДЭЖ СОЛОНГОСЧУУД ЭНЭ ЖИЛ СҮНСНИЙ БАЯР ТЭМДЭГЛЭЭГҮЙ

ИТЭВОНЫ ОСЛООС ҮҮДЭЖ СОЛОНГОСЧУУД ЭНЭ ЖИЛ СҮНСНИЙ БАЯР ТЭМДЭГЛЭЭГҮЙ

Сөүл хотын Итэвон дүүрэгт 159 хүний амийг авч одсон ослоос хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Үүнээс

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.