fitness
  • 420 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-06

Хүүхэд хаана, ямар орчинд төрж өссөн, аль сургуульд суралцаж буйгаас үл хамааран тэгш боловсрол эзэмших эрхтэй. Хүүхэд бүр нэг гараанаас эхэлж, сурч боловсрох тэгш боломжоор хангагдаж чадвал тэдэнд хүрч чадахгүй мөрөөдөл гэж үгүй билээ. Монголын орны хамгийн алслагдсан сум Хөвсгөл аймгийн Ханх сумаас ч дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн иргэн бэлтгэгдэх боломжтой. Бид хүүхэд бүрд бүтэн боловсрол олгох зорилготой “Smart Education 3” төслөөрөө дамжуулан тэдэнд дэлхийд нэрээ мөнхлөх алтан боломжийг олгож байна.

Энэхүү төсөлдөө нэг тэрбум гаруй төгрөгийг зарцуулж, нийслэлийн 2, орон нутгийн 6 сургуулийн 12’500 гаруй сурагчийг өндөр хурдны интернэт, смарт самбар, chromebook, VR төхөөрөмж, тухайн төхөөрөмжөөр үзэх хичээлийн контентууд бүхий иж бүрэн дижитал танхимд суралцах орчин нөхцөлөөр хангаж бид төслөө амжилттай хэрэгжүүллээ.

Энэ бол Мобиком группийн 1,7 сая хэрэглэгчийн хувь нэмэр юм. Цаашид ч бид хэрэглэгчдэдээ зориулан гаргаж буй 9000₮-ийн онцлох цэнэглэгч  картын 7% хувийг хүүхэд бүрд сурч боловсрох тэгш боломжийг олгох төсөл, хөтөлбөрүүдийг  үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Бидэнтэй үргэлж хамтдаа байж, мянга мянган хүүхдийн хүсэл мөрөөдлийг дэмжин гэрэлт ирээдүйг бүтээлцэж буй эрхэм хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

ХҮНДЭТГЭСЭН МОБИКОМ ГРУПП

Бусад мэдээ

Амралтын өдрүүдэд өдөртөө -5 градус байна

Амралтын өдрүүдэд өдөртөө -5 градус байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх

Э.Товуудорж: Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан тухай 100 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн

Э.Товуудорж: Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан тухай 100 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Энэ өдөр цагдаагийн

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.