fitness
  • 493 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-19

Нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой" зэрэг хувьцаат компанийн асуудал хөндөгдөж, нууцад хамааруулсан гэрээнүүд ил болж эхэлсэн. 

Гэрээнүүдээс иргэдийн анхаарлыг хамгийн их татсан нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын тухай байв. Тодруулбал, уг төмөр замыг хэт өндөр үнээр барьсан хэмээн олон нийт үзэж байгаа юм. 

Хэлэлцүүлгийн гол сэдэв болж буй уг төмөр замын талаар гүйцэтгэгч тал болох "Бодь интернэшнл" группээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Бодь интернэшнл" группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Баясгалан "Одоогоос 14 жилийн өмнө буюу 2008 оны зургаадугаар сарын 18-нд Засгийн газрын 252 дугаар тогтоолоор "Энержи Ресурс" компанид энэ төмөр замыг барих, ашиглах концессын эрхийг өгсөн. Үүнээс хойш тус компани судалгаа, шинжилгээ, зураг төсөл зэрэг төсөлтэй холбоотой бүх ажлыг хийж, 2012 оны тавдугаар сарын 9-нд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх нөхцөл бүхий концессын гэрээг батлуулж, байгуулсан. Ингэж төсөл эхэлсэн. 

"Энержи ресурс"-ын захиалгаар 2013 онд АЕСОМ гэж Австралийн компанийн уг төсөлд хийсэн ТЭЗҮ нь нэг тэрбум найман сая(1,008.6 сая) ам.доллароор батлагдсан. Энэ ТЭЗҮ-ийн хүрээнд тухайн үеийн гүйцэтгэгч тал ажлаа эхлүүлээд явж байхад захиалагч нь "Монголын төмөр зам" компани болсон. Гэхдээ нэг ч төгрөгийн өөрчлөлт ороогүй.

Харин ажил зогсоход өмнө нь гаргасан 274 сая ам.долларыг нөхөн төлбөр, гүйцэтгэсэн ажилд төлөөд, зөрүү мөнгө болох 792.2 сая ам.доллароор манайхтай гэрээ байгуулсан.

Бид 2019 оны сүүлээр гэрээ байгуулахдаа 2013 он буюу долоон жилийн өмнө төслийн үнээр гэрээ байгуулсан. Анхны гэрээ бол 792.2 сая ам.долларын гэрээ бөгөөд ТЭЗҮ-д ямар ч өөрчлөлт оруулаагүй. 

Анхны ТЭЗҮ нь хилээс 37 километрийн наана хүрэх төмөр зам байв. Харин дараа нь төрийн байгууллагуудаас нэмж 80 километр төмөр зам тавьж, хил хүргэнэ гэсэн тул 213 сая ам.долларын ажлыг манайд нэмж өгсөн. Манай төслийн нийт дүн 1,005.6 сая ам.доллар болсон. Үүнд зургаан багц байгаа. Үүнээс төмөр зам нь 474.2 сая ам.доллар буюу нэг километр нь 1.46 сая ам.долларын өртөгтэй. Энэ бол нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам. Бусад төмөр зам гуравдугаар зэрэглэлийнх. Техникийн их зөрүүтэй, өртөг өндөртэй. Харин ч бид нар маш хямд барьж өгсөн. Ярьж байгаа зүйлээ бид хаана ч хамгаалах учраас би зоригтой хэлж байна" хэмээв. 

Түүний хэлснээр зургаан багц ажилд

  1. төмөр зам,
  2. дохиолол холбоо,
  3. барилга байгууламж,
  4. эрчим хүч,
  5. хөдлөх бүрэлдэхүүн,
  6. засварын тоног төхөөрөмж нийлээд өртөг нь 896.1 сая ам.доллар болж байгаа аж.

Мөн захиалагчийн хяналтын зардал 181.1 сая ам.доллар, НӨАТ 91.4 сая ам.доллар нэмэгдсэнээр өртөн нь нэг тэрбум таван сая(1,005.6 сая) ам.доллар болж байгааг хэмээн тайлбарлалаа. 

Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл анх хэрхэн эхэлсэн, юу болсон талаар тэрбээр "Тавантолгой-Гашиуунсухайт төмөр зам барих тусгай зөвшөөрөл 2008 онд С.Баярын Засгийн газрын үед "Энержи ресурс" компанид өгөгдсөн. 2012 оны тавдугаар сард концессын гэрээ байгуулах эрх нь Сү.Батболдын Засгийн газрын үед өгөгдсөн бол 2012 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд, таван сарын өмнө нь байгуулсан байсан гэрээг цуцалсан.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих лицензийг төрийн өмчийн компани "Монголын төмөр зам"-д шилжүүлсэн. Ингэснээр "Монголын төмөр зам" компани "Энержи ресурс"-тай гэрээ хийгээд, нөхөн төлбөрийг олгосон. Мөн "Энержи ресурс"-ын эхлүүлсэн ажлыг огт хөндөхгүйгээр сонгоод байсан "Самсунг" компанийг үргэлжлүүлэн ажиллуулсан. Шинэ тендер зарлаагүй. 

"Самсунг" гэж компани 200 сая ам.доллар авч суурь бүтцийн ажлаа үргэлжлүүлж байтал 2014 оны сүүлээр санхүүжилт нь дуусаж ажил нь зогссон юм. Дараа нь хөрөнгө идсэн байж болзошгүй гэх асуудлаар шалгалт оруулж, 2014 оны сүүлээс 2015 оны эхэн хүртэл төсөл үндсэндээ зогссон. 

2014 оны арванхоёрдугаар сарын 15-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн захирамжаар төслийг гадаадын талтай хамтрахаар болсон. Гэвч гэрээ нь байгуулагдаагүй. Ингээд бараг таван жил буюу 2019 он хүртэл энэ төсөл зогссон.

Энэ хугацаанд улсын төсвөөс 74 сая ам.долларыг "Энержи Ресурс" компанид нөхөн төлбөрт олгож, 200 сая ам.долларыг Самсунг компанийн хийсэн инженерийн суурь бүтцэд зарцуулсан" гэв.

зураг
 
зураг

Бусад мэдээ

Монголын буудлагын тамирчид Ази тивээс хоёр мөнгөн медаль хүртэж, олимпын эрхээ авчээ

Монголын буудлагын тамирчид Ази тивээс хоёр мөнгөн медаль хүртэж, олимпын эрхээ авчээ

Индонезын нийслэл Жакарта хотод олимпын эрх олгох буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэм

БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Үндэсний асамблейн гишүүн Чой Юн Сүкийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг манай улсад ажлын айлчлал хийж буй БНСУ-ын Үндэсний аса

Ариунзул С.
Ариунзул С.