fitness
  • 358 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-06

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл“Бид гурван асуудал ярилцсан. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлэг эхэлж байгаа.

Монгол Улсад тулгамдаж байгаа олон асуудлыг эрэмбэлбэл хамгийн эхэнд авилгажсан тогтолцоо орно. Гэтэл одоо оруулж ирж байгаа хууль, тогтоолуудыг харахаар авлигатай тэмцээд байгаа зүйл алга.

Хоёрдугаарт, төсвийг дагалдаж орж ирсэн, Биржийн тухай хуульд төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүхий л уур уурхайн компаниуд бараа бүтээгдэхүүн зарахдаа зөвхөн биржээр арилжина гэж байна. Гэтэл одоо орж ирж байгаа хуулиудад биржийн биш арилжаагаар зарж болно гэжээ. Энэ бүхэн юуг илэрхийлээд байна вэ? Авлигатай тэмцэх уриа, лоозон хааччихсан юм бэ” гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Монгол Улсын төсвийг өнөөдөр хэлэлцэж байгаа. Засгийн газар эхлээд зарлагаа зурчхаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн хүслийг бүгдийг нь бичээд, үүний дараа орлогоо тавьжээ. Айл, өрх, эхнэр нөхөр хоёрын сарын цалин 3 сая төгрөг, үүндээ ийм зардал гаргана гэж төлөвлөдөг. Приус авна, үүний орлогоо сугалаанаас олно гэдэггүй шүү дээ. Гэтэл Засгийн газар ийм л байдлаар төсөв баталж байна.

2021 онд 14 их наяд төгрөгийн зардалтай байсан төсвийн зарлага өнөөдөр 27.4 их наяд төгрөг болоод нэг дахин нэмэгдчихсэн. 2020 оны сонгуулиараа ард иргэдийн амьжиргааг хоёр дахин нэмэх мөрийн хөтөлбөр нь алга болж хүмүүс ядуурсан. Гэтэл дарга нарын зардал нэмэгдчихсэн.

Бас учир, утгагүй их хурал зөвлөгөөн болж байна. Заал дүүрэн хүн цуглуулаад хурал хийх юм. Ингээд хөдөө, орон нутгаас ирсэн хүмүүсийн томилолтыг зардлыг даагаад, ууттай бэлэг өгөөд явуулдаг, ингээд 2025 онд хүмүүс манай намыг сонгоход нөлөөлөөрэй гэж хэлээд явуулж байна шүү дээ” гэв.  

Бусад мэдээ

Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Нийслэлийн есөн дүүргийн 372 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулах арга хэмжээ авнаЗудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас ү

Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнх

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.