УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гаргасан шийдвэрээ танилцуулав.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, эх үүсвэрийг судлах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргасан.
Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай горимоор УИХ-д өргөн барьсан. Хуулиар насанд хүрээгүй хүчиндэх гэмт хэрэг, авлига, хүнийг санаатайгаар хөнөөсөн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж байгаа. Энэ асуудлыг хэлэлцлээ" гэв.