fitness
  • 295 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-07

БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан ANSO (Alliance of Internatioanal Science Organizations) буюу Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны анхдугаар хуралд 72 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Эдгээр оролцогчдын 22 нь тухайн улсынхаа Шинжлэх ухаан, технологийн сайд, дэд сайд нар байв.

Уг хуралд үндсэн 6 илтгэл тавигдсаны нэг нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн Монгол Улсын шинжлэх ухаан, инновац, технологийн бодлогын талаар болон дэлхийн улс орнуудтай шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдол сэдвээр танилцуулсан илтгэл байсан юм. Илтгэлийн агуулгад тогтвортой хөгжилд суурилсан шинжлэх ухааны паркийн хөгжил, хамтарсан лаборатори байгуулах төсөл, технологи дамжуулалтыг хэрхэн бүс зам санаачлагын хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэх зэрэг багтжээ.

Эх сурвалж: БШУЯ

Бусад мэдээ

“Эрүүл монгол хүн” үндэсний чуулган өнөөдөр болно

“Эрүүл монгол хүн” үндэсний чуулган өнөөдөр болно

Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний үзэл баримтлал, хам

Улсын III төв эмнэлэг сувилагч дэд захиралтай болжээ

Улсын III төв эмнэлэг сувилагч дэд захиралтай болжээ

Дэлхийд эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын 59 хувийг сувилагч мэргэжилтэн эзэлдэг ч удирдах алб

Ариунзул С.
Ариунзул С.