fitness
  • 379 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-07

Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, Япон улсын Шизүока мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи нар нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Энэ хүрээнд биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх зорилгоор эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг эрүүл Монгол иргэнийг бий болгох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар дараах зүйлийг харилцан тохирчээ.

Тухайлбал

  • Нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэх боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт, олон төрөлт арга хэмжээг зохион байгуулна.
  • Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхтэй холбоотой сургалт, эд хэрэглэлийн дэмжлэг үзүүлнэ.  
  • Идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих,идэвхтэй амьдралын аж төрөх ёсны хэрэглээг дэмжсэн сайн туршлага, мэдээ мэдээллээ тогтмол солилцож, хамтын ажиллагаагаа тогтвортой, үр дүнтэйхэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө баталж, хамтран ажиллана.
  • Биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөнболгох, хүн амын бүлэг, нас, ажил, амьдралын онцлогт нийцсэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, орчин бүрдүүлэх, зөвлөх үйлчилгээ авах чиглэлээр хамтран ажиллах аж.

БТСУХ-ны дарга О.Баттулга “Япон улсын иргэд өндөр наслалтаар дэлхийд тэргүүлж байна. Биеийн тамир, спортоор дамжуулан иргэд рүүгээ чиглэсэн хууль эрх зүйн орчин, даатгалын болон боловсролын хуульд ямар бодлого хэрэгжүүлж, хэрхэн өнөөгийн япон иргэнийг төлөвшүүлсэн бэ гэдэг сайн туршлагыг судлах бодолтой байна” гэв.

Япон улсын Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи“Спортоор дамжуулан танай улсын иргэдийн эрүүл, урт наслалтыг дэмжиж, идэвхтэй хөдөлгөөн болон нийгмийн амьдралд татан оруулахыг зорьж байна” гэлээ.

Мөн хоёр тал “Токио-2020” зуны олимпын наадмаас хойш хамтын ажиллагааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд үр дүнгээ өгч байна хэмээн онцолсон аж.

Бусад мэдээ

Ирэх нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

Ирэх нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээлэлэр ирэх нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас хү

NURA төвийг танилцуулах өдөрлөгөөр үнэгүй зөвлөгөө өгч, хеликобактери илрүүлэх шинжилгээ хийнэ

NURA төвийг танилцуулах өдөрлөгөөр үнэгүй зөвлөгөө өгч, хеликобактери илрүүлэх шинжилгээ хийнэ

NURA эрт илрүүлгийн төв 3-р сарын 27,28,29-ны өдрүүдэд Галерей Улаанбаатар төвийн 1 давхарт NURA төв

Ариунзул С.
Ариунзул С.