fitness
  • 386 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-07

Сэлэнгэ аймаг хиймэл оюун ухаанд суурилсан “Сүрьеэгүй Сэлэнгэ 2” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хуваарийн дагуу Алтанбулаг суманд эрт илрүүлэх үзлэг, оношилгоог хоёр өдрийн турш зохион байгуулжээ. 

Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16 дугаар хуралдаанаар зөөврийн дижитал рентген аппаратад суурилсан хиймэл оюун ухааны тусламжтай шинэ технологийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхээр болсон юм. Үүний тусламжтайгаар 10 төрлийн уушгины өвчлөлийг богино хугацаанд оношилж, баталгаажуулж байгаа аж.

Үүнд: Ателектаз буюу уушги шалчийх, уушгины шохойжилт, уушгины нэвчдэст үрэвсэл, уушгины сорвижилт, уушгины голтын өөрчлөлт, гялтангийн үрэвсэл, гялтанд хий хурах, зангилаа болон зүрх томрох, ходоод гэдэсний цооролтоос үүдэлтэй хэвлийн хөндийд агаар, хий үүсэх зэрэг эмгэг өөрчлөлт багтаж байна.
Уг технологийг АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг, Интермед болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд суурин рентгений тусламжтай ашигладаг.

Сэлэнгэ аймаг орон нутагт зөөврийн дижитал рентген аппаратыг нэвтрүүлсэн анхдагч болж байна. Тус аймгийн Эрүүл мэндийн газраас цаашид 17 сум, зургаан тосгонд хуваарийн дагуу эрт илрүүлэх үзлэг, оношилгоог зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: ЭМЯ

Бусад мэдээ

БАЯН-ӨНДӨР ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛОО НАРАН УРГАХ ЗҮГЭЭС ЭХЛҮҮЛЭХИЙГ ЛАМ АЙЛДЖЭЭ

БАЯН-ӨНДӨР ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛОО НАРАН УРГАХ ЗҮГЭЭС ЭХЛҮҮЛЭХИЙГ ЛАМ АЙЛДЖЭЭ

Ховд аймгийн Булган суманд энэ 2024 оны 9 дүгээр сайрын 8-нд “БАЯН-ӨНДӨР хайрханы тэнгэрийг тайх ёсл

“Багш, оюутны стартап-2023” (NUM Startup Lab 3.0) хөтөлбөр эхэллээ

“Багш, оюутны стартап-2023” (NUM Startup Lab 3.0) хөтөлбөр эхэллээ

Монгол Улсын Их Сургууль, “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Багш, оюутны стартап-20

Ариунзул С.
Ариунзул С.