Боловсролын сэтгэл зүйчдэд зориулсан "Урлагийн сэтгэл засал"-ын арга зүй олгох 3 өдрийн сургалт зохион байгуулагдлаа.
Сургалтаар хүүхэд болон насанд хүрэгчдэд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэхдээ урлагаар дамжуулан дотоод сэтгэлийг нь мэдрэх, тухайн үйлчлүүлэгчийн өөрийгөө илэрхийлэх, ойлголцох чадварыг нэмэгдүүлэх арга зүйд суралцлаа.
Тус сургалтад 25 сэтгэл зүйч хамрагдаж, батламжаа гардан авчээ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар