Эрчим хүчний яамнаас мэдээлснээр Улаанбаатар хотын зүүн бүсийг дулааны эрчим хүчээр хангадаг Амгалангийн дулааны станцыг 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуухаар өргөтгөх ажил 76%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
ДС-ын өргөтгөлийн зуухыг энэ оны 12 дугаар сард сүлжээнд залгахаар уртасгасан цагаар шахуу ажиллаж байгааг гүйцэтгэгч БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” компанийн удирдлагууд мэдэгджээ.
Амгалангийн дулааны станцыг дэвшилтэт технологийн ус халаалтын нэг зуухаар ингэж өргөтгөснөөр Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангах юм байна.
Өргөтгөлийн барилга угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу 2024 оны долоодугаар сард дуусгах хуваарьтай байжээ.