fitness
  • 971 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-09

Зохиомол түгжрэл үүсгээд “Цавчаа ногоон”-оо нийтийн тээвэрт явуулахаас өөр аргагүй боллоо, та нар энэ замын түгжрэлийг харж байгаа биз дээ гэх гэж байгаа юм болов уу гэх хардалт төрж байна. Нэмээд хотын төв рүү ороход мөнгө авдаг байхаас аргагүй боллоо, дэмий сэлгүүцсэн хүмүүс замын түгжрэлд саад болж байна гэсэн хошин шогийн яриа ч гарч мэдэхээр байна. Учир нь сургууль амарсан үед хэзээ ч тохиолдож байгаагүй замын түгжрэлийг бид өчигдөр /2023.11.08/ өдөр харлаа, мэдэрлээ, нийтээрээ бухимдаж сошиал орчинд түүнийгээ илэрхийллээ. Харин өнөөдөр /2023.11.09/-ны өдөр Тээврийн цагдаагийн албанаас болоод бусад мэргэжлийн хүмүүс түгжрэлийг хэрхэн тайлбарлаж, ямар арга зохиох бэ гэж толгойгоо гашилгаж байх шиг байна. Магадгүй өөрсдийн хүсэл зорилгыг хэрэгжүүлэх гээд элдэв арга, заль зохиож байж мэдэх дарга нарын үүрэг даалгавар байхыг үгүйсгэхгүй. Энэ дашрамд хэлэхэд МАН, хотын шинэ дарга бусад хамтрагчид ийм башир арга эрж хайхаасаа өмнө “Цавчаа ногоон”-ы хэрэгт шууд холбогдох тухайн үеийн хотын дарга Д.Сумъяабазар, түүнийг хотын дарга байхад Түгжрэлийн сайд байсан Ж.Сүхбаатар нараа хуулийн өмнө сөхрүүл, хуулийн хариуцлага хүлээлгэ. Өнөөдөр нийтийн тээвэр нь хүрэлцэхгүй, иргэд хэдэн цаг хүлээж байж арай хурдан гүйсэн нь автобусандаа зүүгдэн барин багтаж байгаа нь энэ хүмүүсийн сэтгэлгүй, хүн чанаргүй, шууд хэлэхэд шуналтай байсны гай юм. Өөрсдөөсөө зайлуулж, өөрсдийнхөө хурууны үзүүрт зарсан, үүрэг даалгавар өгч гүйцэтгэл хийлгэсэн хэдэн хүнээрээ туг тахиад өнгөрдөг наад башир арга чинь одоо хол явахгүй. Учир нь иргэд нүдтэй, хэн нь хэн бэ гэдгийг ойлгож таних ухаантай гэдгийг санах хэрэгтэй. Хэдий болтол ингэж иргэдээ сохор, дүлий мэт элэг барих гэсэн юм бэ гэж асуумаар санагдаж байна. Эцэст нь хэлэхэд наад зохиомол түгжрэл, зохиомол үйл явдал, зохиомолоор иргэдийг бухимдуулдаг арга техникээ одоо өөрчил, шинээр сэтгэ... Ард түмнийг элэг барьж татвар төлөгчдийн 318 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж, эх орон руу минь төмрийн сэг ачуулж авч ирсэн төрийн албан тушаалтануудаа шалга, барь, хорь, цагд... Тэд идэж ууж, халаасалсан байх магадлал 100 хувь байхад жүжиг тоглохоо болино уу МАН. 

Ж.Хэрлэн 

Бусад мэдээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын явцыг мэдээлж байна

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын явцыг мэдээлж байна

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын тала

Монгол Улсад хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал тулгамдсан хэвээр байна

Монгол Улсад хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал тулгамдсан хэвээр байна

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн