fitness
  • 255 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-09

Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс чухал “гуравдагч хөрш” Канад Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг онцоллоо.

зураг
 

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх, хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, боловсрол зэрэг салбарын харилцааг өргөжүүлэх нь чухал байгааг тэмдэглэв.

Элчин сайд С.Шуфани Канад Улсын Амбан захирагч Мэри Саймоны мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллахаа илэрхийллээ.

зураг
 
зураг
 

 

 

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА

Бусад мэдээ

Төсвийн тодотголд энэ онд 50 сая тонн нүүрс экспортлохоор тусгажээ

Төсвийн тодотголд энэ онд 50 сая тонн нүүрс экспортлохоор тусгажээ

Төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн нэмэгдүүлэхээр тооцоолж

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээлийг 50 хувь хямдруулан олгоно

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээлийг 50 хувь хямдруулан олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд болж дараах асуудлыг хэлэлцэн б

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн