fitness
  • 279 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-09

Барилгын өртгийн ерөнхий индекс (2015=100) энэ оны гуравдугаар улиралд 250 болж, барилгын өртөг

  • Өмнөх оны мөн үеэс 12.8 хувь,
  • Өмнөх оны эцсээс 5.4 хувь,
  • Өмнөх улирлаас 0.6 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны барилгын өртгийн индекс (2015=100) энэ оны гуравдугаар улиралд 289.5 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 10.8 хувь, өмнөх оны эцсээс 3.3 хувиар тус тус өссөн бол өмнөх улирлаас 5.1 хувиар буурсан байна.

Орон сууцны барилгын өртөг өмнөх улирлаас 5.1 хувиар буурахад материалын өртөг 10.4 хувь, машин механизмын түрээсийн зардал 8.7 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Орон сууцны бус барилгын өртгийн индекс (2015=100) энэ оны гуравдугаар улиралд 246 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 13.9 хувь, өмнөх оны эцсээс 6.4 хувь, өмнөх улирлаас 2.8 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны бус барилгын өртөг өмнөх улирлаас 2.8 хувиар өсөхөд эмнэлэг, сувиллын барилгын өртөг 10.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индекс (2015=100) энэ оны гуравдугаар улиралд 164.0 болж, өртөг нь өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өссөн бол, өмнөх оны эцсээс 1.4 хувь, өмнөх улирлаас 6.6 хувиар тус тус буурсан байна. Инженерийн барилга, байгууламжийн өртөг өмнөх улирлаас 6.6 хувиар буурахад авто замын байгууламжийн өртөг 7.7 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Бусад мэдээ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дархан-Уул аймагт “Маргаашийн хот” форумд оролцож байна

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дархан-Уул аймагт “Маргаашийн хот” форумд оролцож байна

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Дархан-Уул аймагт ажилла

Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир цалин нэмэх шаардлагатай гэдгийг бүлгийн гишүүд онцолсон

Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир цалин нэмэх шаардлагатай гэдгийг бүлгийн гишүүд онцолсон

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хоёр мэдээлэл сонсож, нэг хуул

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн