fitness
  • 579 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-20

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлыг 08:20 цагийн байдлаар танилцууллаа.

Бөхийн өргөөний уулзвар руу зүүнээс баруун чиглэлд хөдөлгөөн тогтмол хурдтай хэвийн, баруунаас зүүн чиглэлд мөн адил тогтмол хурдтай байна. Багшийн дээд, Гадаад харилцааны яамны уулзвар руу зүүнээс баруун чиглэсэн хөдөлгөөн хэвийн.

Энэ сарын 5-ны өдрөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг зорчуулах журмын хэрэгжилтэд Тээврийн цагдаагийн албанаас онцгой анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд нийтийн тээврийн хурд 14.1 хувиар, үйлчилгээнд гарсан нийтийн тээврийн хэрэгслийн тоо 1.2 хувиар өсжээ.

Автобус хүлээх хугацаа 32 хувиар буурсан байна. Мөн нэгдүгээр эгнээнд түр зогсож хөдөлгөөнд саад учруулдаг такси, түгээлтийн автомашины зөрчил мөн адил буурсан. Иргэдээс авсан санал асуулгаар нэгдүгээр эгнээг чөлөөлсөн нь үр дүнтэй ажил болж байна гэж 35 хувь, зөрчил гаргагчдад хүлээлгэх хариуцлагыг нэмэх хэрэгтэй гэж 11 хувь нь үзжээ.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв

Бусад мэдээ

Л.Гантөмөр АН-ын бүлгийн хуралд оролцож, дараах асуудал хэлэлцжээ

Л.Гантөмөр АН-ын бүлгийн хуралд оролцож, дараах асуудал хэлэлцжээ

уваарь ёсоор даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2023.02.13/

Эмэгтэйчүүдэд ээлтэй сонгуулийн тогтолцоог бий болгохыг зорьж байна

Эмэгтэйчүүдэд ээлтэй сонгуулийн тогтолцоог бий болгохыг зорьж байна

Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдэвт Олон Улсын форум хоёр

Ариунзул С.
Ариунзул С.