fitness
  • 420 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-10

БОАЖЯ-аас “Тэрбум мод” хөдөлгөөний үйл явц, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенцын талуудын ээлжит 28 дугаар бага хурал (COP 28)-ын талаар тус тус мэдээлж танилцууллаа.

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт “Тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой үйлчилгээг Төрийн нэгдсэн системээр дамжуулан иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг эхлүүлээд байна.  Улсын хэмжээнд 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлтийг иргэн, аж ахуйн нэгжээс цахимаар авч байгаа. Ингэснээр төрийн албаны хүнд суртал, чирэгдэл, шийдвэр гаргах явц зэргийг ил тод нээлттэй болно.

Энэ ажлын хүрээнд Татварын ерөнхий газрын албан хаагчидтай уулзаж газрын төлбөрийг бүрэн төлүүлэх ажлыг хийж байгаа.Өнгөрсөн онд байгаль хамгаалагчдын чуулган болсон. Энэ сард хоёрдугаар чуулганыг зохиохоор ажиллаж байна. Энэ удаагийн чуулганд 500 гаруй байгаль хамгаалагч оролцож, өмнөх чуулганаас гарсан ажлын үр дүнг хэлэлцэхээр төлөвлөлөө” гэв.

Бусад мэдээ

Автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад 161 хүнийг хамруулж байна

Автобусны мэргэшсэн жолоочийн үнэ төлбөргүй сургалтад 161 хүнийг хамруулж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дар

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний албан ёсны айлчлал өндөрлөв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний албан ёсны айлчлал өндөрлөв

Монгол Улсад хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путиний албан ёс

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн