fitness
  • 229 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-10

Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хүч хэрэгслийг дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх, хор уршгийг арилгах үйл ажиллагааг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангахад удирдлагын найдвартай, тасралтгүй холбоо зохион байгуулалт хамгийн чухал.

Онцгой байдлын байгууллагын хэмжээнд байнгын болон гамшиг, аюулт үзэгдлийн үед бие бүрэлдэхүүн, удирдлагыг холбоогоор хангах гол хэрэгсэл нь радио холбоо юм. Энэ хүрээнд нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, салбар нэгжүүдийг холбосон тоон системийн радио станцыг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Нийслэлийн зургаан дүүргийн газар нутгийн төв хэсгийг хамарсан тоон системийн дахин дамжуулах станцыг суурилуулж, мэдээлэл солилцох суурь дэд бүтцийг байгуулан, дуудлага, мэдээллийг нэгдсэн удирдлагаар хангах боломжийг бүрдүүллээ.

Цаашид тоон радио холбооны удирдлага хяналтын системийг бүрэн нэвтрүүлснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтод хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг бүх төрлийн хэлбэрээр /дуу, дүрс, өгөгдөл/ шуурхай дамжуулах, хүн, хүч хэрэгслийн байршлыг хянах ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусад мэдээ

Ерөнхий сайд Ховд аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Ховд аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна.Тэрээр аймгийн иргэдтэй уулзжээ.Иргэд шүүх заса

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Хорин минутын хот” бий болгохоор зорьж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Хорин минутын хот” бий болгохоор зорьж байна

Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, хөдөө, орон нутаг, нийслэлийг б

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн