fitness
  • 196 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-10

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хуралдаанаар хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг хэлэлцсэн юм.

Энэ талаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Шагжын Хүрэлтулгын 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” гарчигтай PN-202310-96904 дугаартай нийтийн өргөдлийг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжиж өргөдөл гаргасан.

УИХ-ын Тамгын газар болон, УИХ-ын дарга Төсвийн байнгын хороонд уг асуудлыг шилжүүлсэн хэмээн танилцуулав.

зураг
 

Мөн тэрбээр, нийтийн өргөдлийг дэмжиж саналаа өгсөн иргэд насны хувьд:

  • 18-25 насныхан 29 хувь,
  • 26-35 насныхан 47.8 хувь,
  • 36-45 насныхан 17.8 хувь,
  • 46-55 насныхан 4.2 хувь,
  • 56-аас дээш насны иргэд 1.2 хувийг тус тус эзэлж байгааг дурдаад Хууль тогтоомжийн тухай хууль болон Инновац, цахим бодлогын байнгын хорооноос гаргасан цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах санал авах журмын хүрээнд өргөдөл ирснээс хойш 14 хоногийн дотор холбогдох Байнгын хороо асуудлыг хэлэлцэнэ гэж заасныг онцлон тэмдэглэсэн.

Төсвийн байнгын хорооноос өмнө нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаар иргэдээс ирүүлсэн саналын дүнг үндэслэн татварын орчныг сайжруулах талаар холбогдох тооцоо судалгаа, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Уг Ажлын хэсэг энэхүү өргөдлийн дагуу хамтатган судалж, шийдвэрлэхээр болсныг Байнгын хорооны дарга мэдэгдлээ.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Бусад мэдээ

Сонгуулийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлдэж, томиллоо

Сонгуулийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлдэж, томиллоо

Сонгуулийн ирц, оролцоог нэмэгдүүлэх, иргэд, сонгогчдыг чадавхжуулах, сонгуулийн хууль тогтоомжийг т

Өмнөговь аймаг 157 мянган тэмээ тоолуулж улсад тэргүүллээ

Өмнөговь аймаг 157 мянган тэмээ тоолуулж улсад тэргүүллээ

“Монголын тэмээн соёл” улсын зөвлөгөөн өнөөдөр /2024.01.22/ Баянхонгор аймагт эхэллээ. Монгол Улсын

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.