Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар тус тус өсжээ.
Шинэ орон сууцны үнэ нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.26 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.89 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.