fitness
  • 407 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-11

  Бүх зүйл бүтэмжтэй болох юм шиг, гэрэл гэгээтэй сайхан өдрүүд биднийг хүлээж буй мэт гэгэлзсэн, догдолсон тэр л гоё мэдрэмжийг шинэ жил ойртсон энэ л өдрүүдэд бид авдаг шүү дээ.

Тэгвэл хүн бүрийн хүсэл мөрөөдөл бүхэн биеллээ олоосой гэсэн утгатай “Хүсэл бүхэн биелээсэй” нэртэй цоо шинэхэн уран бүтээл шинэ жилийн баярыг угтан мэндэллээ. Энэ дуу нь бүх оддын хамтарсан уран бүтээл болж буйгаараа онцлог.

Өөр өөрийн өнгө төрх, мэдрэмж, илэрхийлэл, авьяасаараа энэ цаг үедээ гялалзаж яваа 20 гаруй уран бүтээлч нэгдэж бидний сонорыг мялааж буй нь ойрын хэдэн жилд тохиогоогүй сайхан үйл явдал болж байна.

Энэхүү дууг бүтээх санаачилгыг энтертайнмэнт салбартаа манлайлагч “BRAND MEDIA GROUP”-ийн хамт олон гаргажээ. "Сэтгэлдээ сайныг хүсэж, оюундаа сайхныг бодох аваас бүтэхгүй зүйл гэж үгүй" гэдэг. За яах вэ дээ чадсангүй ээ энэ жил, заавал амласандаа хүрнэ ээ ирэх жил… гэж энгийн атлаа эрхэм чухлыг өгүүлсэн энэ л дууны мөртүүд та бидний амьдралд гэрэл нэмэх нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байна.  Зүгээрээ. Болно. Бүтнэ. Чадна. Эдгээр үгсийг өөртөө хэлээд ирээдүйн зорилго мөрөөдөл өөд алхаарай. Шинэ жилдээ бэлдэцгээе…

"Brand media"-ийн хамт олноос 

Бусад мэдээ

Хэл хуурчдын анхдугаар чуулган болно

Хэл хуурчдын анхдугаар чуулган болно

Мөн ирэх 2025 онд Япон улсад зохион байгуулагдах Дэлхийн хэл хуурчдын 10 дугаар фестивальд Монгол Ул

"Цөмөөхэй" хүүхэд бүрд хүсэл мөрөөдлийн оч асааж, гайхамшгийг бүтээдэг

"Цөмөөхэй" хүүхэд бүрд хүсэл мөрөөдлийн оч асааж, гайхамшгийг бүтээдэг

"Цөмөөхэй" бүжгэн жүжиг найм дахь удаагаа үзэгч олны мэлмийд хүрэхэд бэлэн болжээ. Энэ талаарх мэдээ

Admin Б
Admin Б