fitness
  • 326 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-13

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

14-нд нутгийн баруун хагаст, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хаагдах, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

11-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -2...+3 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -7…-9 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -7…-9 градус хүйтэн байна.

Бусад мэдээ

Хууль бусаар хуш мод бэлтгэсэн этгээдийг цагаатгасан шүүгчийн шийдвэрийг хүчингүй болголоо

Хууль бусаар хуш мод бэлтгэсэн этгээдийг цагаатгасан шүүгчийн шийдвэрийг хүчингүй болголоо

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн иргэн Б.М-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээс

Алтанбулаг, Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүд, Чойбалсанд олон улсын хуурай боомт байгyулна

Алтанбулаг, Улаанбаатар, Сайншанд, Замын-Үүд, Чойбалсанд олон улсын хуурай боомт байгyулна

Хуурай боомтыг хөгжүүлэх замаар хил дамнасан тээврийн үр ашгийг дээшлүүлэх, чадавхыг бэхжүүлэх санаа

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн