fitness
  • 455 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-13

УИХ-ын баталсан 2024 оны төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр энэ жилийн төсвийн ерөнхий онцлогийн талаар дараах мэдээллүүдийг өглөө.  

ЗАРДЛЫН ТАЛААР: 

  • Ирэх жил 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдэж буй зардлын 70 хувь нь буюу 3.4 их наяд төгрөг нь цалин, тэтгэврийн нэмэгдэл юм. 
  • 20-оод хувь нь ирэх жилээс хэрэгжиж эхлэх Боловсролын хууль, Нийгмийн даатгалын багц хуулиудаар шууд зардал нэмэгдэж байна. 
  • Сонгууль, олимп, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөхөн олговрууд гэх мэт хэд хэдэн нэг удаагийн зардлууд байна. 
  • 300 тэрбум буюу тав хүрэхгүй хувь нь өмнөх жилийнхээс нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалт юм. 

Сангийн сайд Б.Жавхлан "Хүмүүс сонгууль угтсан төсвийн тэлэлт гэж ярьж шүүмжилж байгаа. Задлаад харвал зайлшгүй нэмэгдэх ёстой цалин, тэтгэвэр, тэтгэмж мөн хууль дагасан өсөлтүүд байгаа юм. 

Бид богино хугацаатай 5, 10 тэрбум дотор хийгддэг сургууль, цэцэрлэгээ төсөв дээрээсээ хийгээд сурсан. Эрчим хүч, зам тээвэр гээд томоохон төсөв, өндөр өртөгтэй дэд бүтцийн салбарууд дээр гадаад зээл, тусламжаар санхүүжүүлэхээс өөр аргагүй. Иймд ирэх жил зам тээврийн салбар дээр томоохон сэргэлт болсон хөрөнгө оруулалтын жил байна" гэв. 

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улам эрчимтэй ажиллах шаардлагатай байна

Уур амьсгалын өөрчлөлт болон Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын суурь конвенцуудын талуудын баг

“Нero” энтертайнмент Азийн тивийг “бүтээлцжээ”

“Нero” энтертайнмент Азийн тивийг “бүтээлцжээ”

“Hero” энтертайнмент грүпп 2022 онд ХБНГУ-ын “Story House Productions” компани болон бусад оролцогчт

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.