Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Хур тунадас орох нутгууд:
13-14-нд шилжих шөнө Увс, Баян-Өлгийн нутаг, Ховд, Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр,
14-нд Завхан, Архангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн өмнө хэсгээр,
14-15-нд шилжих шөнө Архангайн зүүн, Булганы өмнө, Өвөрхангайн хойд хэсэг, Дархан, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар,
15-нд Төв аймгийн зүүн, Дорноговийн хойд, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Эх сурвалж: ОБЕГ-ын урьдчилан сэргийлэх газар