fitness
  • 388 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-15

ОБЕГ-ын  харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Онцгой байдлын байгууллагад ажиллаж байсан үе, үеийн ахмадуудыг хүлээн авах арга хэмжээ болоод алба сурталчлах өдөрлөгийг зохион байгуулжээ.

Арга хэмжээнд Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газарт ажиллаж байсан үе, үеийн ахмадуудын төлөөлөл болох 100 орчим хүн оролцсон байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллагын хууль, эрхзүйн орчин сүүлийн жилүүдэд сайжирч, тэр дундаа гамшгаас хамгаалах салбарын бие бүрэлдэхүүний чадавх, техник, тоног төхөөрөмж өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Үүний нэг жишээ нь Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги юм. Тус анги байгуулагдсан цагаас хойш 130 гаруй иргэний амь насыг авран хамгаалаад байна” гэв.
Алба сурталчлах өдөрлөгийн үеэр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги болон Үндэсний аврах бригадын алба хаагчид шүхрийн буулт хийж, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмжийг танилцуулсан юм.

Эх сурвалж: ОБЕГ


Бусад мэдээ

Хэрэглээнээс болж ачаалал их байгаа тул 17:00-22:00 цагт эрчим хүчээ хэмнэхийг уриаллаа

Хэрэглээнээс болж ачаалал их байгаа тул 17:00-22:00 цагт эрчим хүчээ хэмнэхийг уриаллаа

Улаанбаатар хотод өнөөдрөөс хүйтний эрч чангарч цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал өсөж байн

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлнэ

Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бодитоор үнэлнэ

Улаанбаатар хот төсвийн нийт орлогынхоо 55.5 хувийг хувь хүний орлогын албан татвараар, 7.9 хувийг ү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.