fitness
  • 411 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-16


Булган аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд сувилахуйн асаргааны цогц үйлчилгээг ахмадуудад гэрээр болон өдрийн эмчилгээгээр хүргэж, хэвтрийн ахмадуудад хөнгөвчлөх үйлчилгээг ойртуулах зорилгоор ахмад сувилагч нарын санаачилгаар  “Тусч шувуухай” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг байгууллаа.
 


 Сувилахуйн төвийн үйл ажиллагааг Ахмадын өргөөнд явуулах бөгөөд  төвийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ахмадуудын урт  насалж, эрүүл энх амьдрахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэн чухал  учраас энэхүү төвийг нээж байгааг дурдаад аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу ахмадууд болон бусад иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, нээлттэй хүргэхэд өнөөдөр нээлтээ хийж буй Сувилахуйн төв болон “Тусч шувуухай” төрийн бус байгууллагын оролцоо ихээхэн үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.



Булган аймгийн 16 сум, нэг тосгонд 12000 гаруй ахмад настан аж төрж буй юм. Тиймээс “Тусч шувуухай” сувилахуйн төвийг дэмжиж аймгийн ЗДТГ-аас нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эрүүл мэндийн тусгай хэрэгслүүдээр хангаж, цаашид ахмадуудын эрүүл мэндэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг хамтарч явуулахаар санал нэгдсэн.



Ийнхүү Булган аймаг улсын хэмжээнд Ахмадын эрүүл мэндийг дэмжсэн сувилахуйн төвийг байгуулсан долоо дахь аймаг боллоо.

Бусад мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей чуулж байна

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей чуулж байна

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 76 дугаар чуулган Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо энэ сарын

Таргалалт үүсгэдэг ШАЛТГААНУУД

Таргалалт үүсгэдэг ШАЛТГААНУУД

Бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас арьсан доорх өөхлөг эд болон бусад эдэд илүүдэл хэмжээгээр өөх

Ариунзул С.
Ариунзул С.