fitness
  • 157 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-16

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажилласан найман иргэнээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон байна. 

Тодруулбал хуурамч диплом ашиглан төрийн байгууллагад ажиллаж, Эрүүгийн хуулийн 23.2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-т заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг шүүхээр тогтоосон. Иймд хэргийн холбогдогчдоор ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг нь нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргажээ. 

Шүүхээс прокурорын нэхэмжлэлийн дагуу холбогдох асуудлыг хянан хэлэлцэж, нэр бүхий найман иргэнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 202 сая 938 мянган төгрөгийг гаргуулж, төсөвт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Бусад мэдээ

Засгийн газар хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонсоно

Засгийн газар хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонсоно

Засгийн газрын ээлжит /2023.11.15/ хуралдаан 08.00 цагт эхэлжээ. Хуралдаанаар цаг үеийн болон Батла

ГЕГ төрийн албаны шалгалт өгөөгүй 61 албан хаагчийг чөлөөлжээ

ГЕГ төрийн албаны шалгалт өгөөгүй 61 албан хаагчийг чөлөөлжээ

ЗГХЭГ-аас 2023 оны гуравдугаар сараас эхлэн зохион байгуулан хэрэгжүүлсэн “Шүүр” ажиллагааны хүрээнд

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн