fitness
  • 354 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-17

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал АНУ-ын Хууль зүйн яамны Олон улсын Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын албаны Ази, Номхон далайн бүс нутгийн захирал Еи Тин Воо тэргүүтэй Холбооны мөрдөх товчоо, Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал хариуцсан товчооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулав. Тухайлбал Авлигатай тэмцэх газар 2007 онд үүсэн байгуулагдсанаас хойш эхний 10 жилд дунджаар 80-200 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байсан. Харин сүүлийн таван жилийн хугацаанд жилд дунджаар 1700 хэргийг мөрдөн шалгаж байна.

Мөн 2013 онд шүүхээр 10 хэрэг шийдвэрлүүлсэн бол 2022 онд хэргийн тоо 188-д хүрсэн бөгөөд хохирол нөхөн төлүүлэлтийн тухайд 2014 онд 2 тэрбум орчим төгрөг байсан бол өнгөрсөн 2022 онд 2.3 их наяд төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсөвт хуримтлуулжээ. Авлигатай тэмцэх газар нь сүүлийн жилүүдэд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлсний үр дүнд өнгөрсөн оны байдлаар эрүүгийн гурван хэрэгт гадаад улсаас 12.2 сая ам доллар буцаан авчээ.

АНУ-ын төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрыг үйл ажиллагаа явуулж буй харьцангуй богино хугацаандаа асар өндөр үр дүнд хүрснийг өндрөөр үнэлж, бүс нутгийн хэмжээнд бусад улсын ижил чиг үүрэгтэй байгууллагуудад сайн туршлагаа хуваалцан ажиллахыг санал болгосон аж.

Авлигатай тэмцэх газар нь АНУ-ын Төрийн департментын санхүүжилтээр 2012 оноос хойш Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-тай Монгол Улсын хууль сахиулах салбарын албан хаагчдын чадавх сайжруулах чиглэлээр энэ оныг хүртэл хамтран ажилласан. 

Мөн АНУ-ын Олон Улсын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх товчоо (INL)-ны санхүүжилт, дэмжлэгээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) –аар дамжуулан “Монгол Улсын тогтолцооны шударга ил тол байдал” төслийг хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд уулзалтын төгсгөлд Эрхэлсэн комиссар Г.Азжаргал Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо нь Авлигатай тэмцэх газрын шалгаж буй эрүүгийн тодорхой хэргүүдэд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.

Эх сурвалж: АТГ


Бусад мэдээ

Ахмад настан, жирэмсэн эхчүүд, хүүхэд томуугийн эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой

Ахмад настан, жирэмсэн эхчүүд, хүүхэд томуугийн эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой

Хичээлийн шинэ жил эхлэхээр томуу, томуу төст өвчний тархалт нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх в

Ж.Ганбат: Экспортын валютын орлогыг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол хэрэгжих боломжтой

Ж.Ганбат: Экспортын валютын орлогыг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол хэрэгжих боломжтой

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 2022 оны аравдугаар сарын 29-ний хуралдаанаас дундын болон богинын тээврийн уялдааг хангаж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан нүүрс тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, өдөр тутмын квотыг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.