fitness
  • 356 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-26

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, Засаг даргын тамгын газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран “Цэрэг эх орон-бидний бахархал” арга хэмжээг энэ сарын 23-24-нд зохион байгуулжээ.

Эх орноо хайрлан хамгаалах, "цэрэг эх-оронч үзэл", хүмүүжил олгох, ахмад буурлууд, бэлтгэл дайчдыг хүндэтгэх, Зэвсэгт хүчний дайчин замналыг нийт ард иргэдэд сурталчлах зорилгоор зохион байгуулагдсан тус арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 800 гаруй алба хаагч хамрагдсан байна.

Мөн энэ үеэр оюутан сурагчдад чиглэсэн “Цэрэг-Эх орон” сэдэвт уулзалт, Монгол цэргийн музейн үзмэр, жагсаалын үзүүлэх тоглолт, зэвсэг техникийн үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдсан аж.

Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, “Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадавх” сэдвээр илтгэл танилцуулсан байна.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 
 
 
 

Бусад мэдээ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.