fitness
  • 276 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг зарим улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийнэ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Эх сурвалж: president.mn


Бусад мэдээ

$2.4 саяын өртөг бүхий 28,503 толгой мал экспортолжээ

$2.4 саяын өртөг бүхий 28,503 толгой мал экспортолжээ

Урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулжээ.Энэ өвөл улсын хэмжээ

Сурагчдын амралтын хугацааг наашлуулахаар хэлэлцэж байна

Сурагчдын амралтын хугацааг наашлуулахаар хэлэлцэж байна

Сурагчдын II улирлын амралт хуваарь ёсоор он гараад буюу нэгдүгээр сарын 8-наас 20 хоног үргэлжлэх у

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.