Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилготой тус арга хэмжээний үеэр хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, технологи, боловсрол гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүдийг өрнүүллээ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн бизнесийг танилцуулж, урласан бүтээлээр үзэсгэлэн худалдаа дэлгэлээ. Мөн тус арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн технологийн дэвшил, шийдлүүдийг олон нийтэд сурталчилжээ. Өдөрлөгийг
Өдөрлөгийн төгсгөлд “Онцлох бизнес”, “Хүртээмжээр түүчээлэгч хэвлэл мэдээлэл”, “Тогтвортой хөгжлийн зорилтоор түүчээлэгч байгууллага”, “Хүртээмжээр түүчээлэгч бизнес”-ийг шалгаруулж, шагнал гардууллаа.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ