fitness
  • 390 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-27

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Шинэ намаас ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон зарим заалтын талаар мэдээлэл өглөө. 

Тодруулбал УИХ-ын 2023 оны намрын чуулганаар уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Харин тус төслийн зарим зүйл заалт нь өмнөх хуулиа дордуулсан, бусад хуулийг уландаа гишгэсэн, ард иргэдийг хохироох шинжтэй байгаа тул хэлэлцэхийг хойшлуулах шаардлагыг иргэн Ц.Бээжин болон Шинэ намаас хүргүүлж байгаа юм.

Энэ оны тавдугаар сарын 15-24-ний хооронд иргэд, мэргэжлийн холбоодоос шинэчилсэн найруулгын төсөлд санал авсан. Өөрөөр хэлбэл санал авах хугацаа маш хязгаарлагдмал байсан хэмээн үзэж байгаа аж. 

Түүнчлэн мэргэжлийн холбоод 1300 гаруй санал хүргүүлснээс 35 хувийг нь хуулийн төсөлд тусгасан хэмээн мэдээлсэн ч яг аль зүйл заалтыг оруулсан нь тодорхойгүй буюу тайлагнаагүй гэв. Иймд тэдний саналыг тусгаагүй гэж үзэж байна хэмээн иргэн Ц.Бээжин дурдсан. 

Шинэ намын төлөөллүүд "Ашигт малтмалын тухай хуульд 40 гаруй удаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь уг хууль өөрөө маш муу байсныг илтгэж байна. Шинэчилсэн найруулгын төсөлд нийт нутгийн 75.4 хувийг лицензээр өгдөггүй улс хэмээн тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл 24.6 хувийн газар нутгаа лицензээр өгсөн хэр нь ашигт малтмалынхаа 80, нийт ордынхоо 1100 орчмыг нь гадаадын компаниудад алдсан байна. Тэгвэл лицензээр өгөх газар нутгийн хэмжээг 100 хувь болгочихвол ямар асуудал үүсэх вэ? 

Хэрэв энэ хууль гарвал Газрын тухай хууль, Байгаль орчны багц хууль, Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, урт нэртэй хууль гэх мэт олон хуулийн эрх ашиг уланд гишгэгдэнэ. Иймд уг шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг хойшлуулах, цаашлаад уг төслийг татаж авах шаардлага хүргүүлж байна" хэмээн мэдэгдэв. 


Бусад мэдээ

Алтай хотхон руу ордог гүүрний орчмын усны түвшин буурчээ

Алтай хотхон руу ордог гүүрний орчмын усны түвшин буурчээ

Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн найман байршилд үерийн нөхцөл байдал

Малын тэжээл эксортлох хоригийг 2024 он дуустал сунгалаа

Малын тэжээл эксортлох хоригийг 2024 он дуустал сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанд /2023.12.20/ Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С

Ариунзул С.
Ариунзул С.