fitness
  • 309 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-28

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ.

УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг улируулан томилохоор шийдвэрлэсэн байна.

Тэрбээр 1979 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг инженер, механикч, 1991 онд ОХУ-ын Москва хотын Нийгэм-Улс төрийн дээд сургуулийг эдийн засагч, улс төр судлаач, 2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. 

  • 2003 онд эдийн засгийн ухааны доктор (Ph.D)
  • 2008 онд эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан
  • 1980-1986 онд Ой модны аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 1986-1989 онд Хөнгөн үйлдвэрийн яаманд хэлтсийн дарга
  • 2000-2008 онд Улсын Гаалийн ерөнхий газрын дэд дарга, дарга
  • 2011-2013 онд Монголын үндэсний татварын ерөнхий газрын дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа аж.

Байнгын хорооны даргыг улируулан сонгох санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7% нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Бусад мэдээ

Үндэсний номын баяр энэ сарын 26-28-нд Д.Сүхбаатарын талбайд болно

Үндэсний номын баяр энэ сарын 26-28-нд Д.Сүхбаатарын талбайд болно

Үндэсний номын баярын хамрах хүрээг энэ жил илүү өргөжүүлж, арга хэмжээгээ аймгуудаас эхлүүлэхээр тө

Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Олон Улсын Валютын Сангийн Суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Олон Улсын Валютын Сангийн Суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Олон Улсын Валютын Сангийн Монгол улс да

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.