fitness
  • 369 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-28

БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа талаар болон Монгол Улсад авч хэрэгжүүлж буй араг хэмжээний талаарх мэдээллийг ХӨСҮТ-өөс өглөө. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа "БНХАУ-ын эрүүл мэндийн төв байгууллага арваннэгдүгээр сарын 13-нд Бээжин, Манжуур зэрэг манай улсын хойд хэсгийн бүс нутгуудад уушгины хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдэж байна гэсэн мэдээллийг дэлхий нийтэд өгсөн. Арваннэгдүгээр сарын 21-нд БНХАУ-аас дэлхий нийт нэмэлт тодруулга хүссэн. 23-нд ДЭМБ-д өгсөн нэмэлт тодруулгадаа БНХАУ-д микоплазм (mycoplasma)-ын шалтгаант хатгаа хүүхдүүдийн дунд нэмэгдсэн гэсэн. Түүнчлэн улирлын чанартай үүсдэг амьсгалын замын вирусийн халдвар, КОВИД-19-ийн халдвар зэрэг уушгины хатгаа үүсгэдэг бусад халдвар зэрэгцэн нэмэгдэж байна гэсэн мэдээллийг өгсөн байна.

Шалтгааны хувьд БНХАУ КОВИД-19-ийн хоригийг энэ хавар цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын бусад халдварууд нэмэгдсэн гэх тайлбарыг өгч байна. 

Микоплазм шалтгаантай хатгаа нь нийт хүн амын дунд бүртгэгдэж байдаг өвчлөл. Тэгэхээр одоогийн байдлаар уушгины шинэ хатгаа үүсгэдэг амьсгалын замын халдварт өвчин бүртгэгдээгүй гэдэг мэдээлэл өгч байна. Зарим улс оронд жилийн дөрвөн улирал бүртгэгддэг.

Микоплазмын шалтгаантай хатгааны хувьд амьсгалын замын шинж тэмдгүүд илэрдэг, харьцангуй хатгаа болж өвддөг. Насанд хүрэгчдэд хөнгөн хэлбэрээр явагддаг хэдий ч 5 хүртэлх насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй өвчлөл юм. 

Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-д хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээ хийсэн.
  1. Энэ сарын 24-ний түргэвчилсэн эрсдэлийн үнэлгээгээр "дунд" эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан.
  2. Дунд эрсдэлтэй үед явцын эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай тул 27-ны өдөр хийсэн. БНХАУ-д мэдээлэгдсэн зүйл нь Монгол Улсын нийгэм, эрүүл мэндийн байдалд хэр эрсдэлтэй вэ гэдэг асуултад хариулах үнэлгээг хийхэд өчигдөр "дунд" гэсэн дүгнэлт гарсан. 

Дунд эрсдэлтэй үед авах хариу арга хэмжээний хувьд:

  • Тандалтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна
  • Нөхцөл байдалд тогтмол хяналт тавина. 
  • БНХАУ-аас өгсөн мэдээллийг цаг тухайд нь өгнө.

"УУШГИНЫ ХАТГААНЫ ҮЕД ИЛЭРДЭГ ХАНИАЛГАХ, ХАЛУУРАХ БОЛОН ХҮҮХДҮҮДЭД ЧИХНИЙ ҮРЭВСЛИЙН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАЖ, ОНОШИЛГОО ХИЙЛГЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА"

Микоплазм шалтгаант уушгины хатгааг PCR шинжилгээгээр оношилдог. Монгол Улсын хувьд PCR шинжилгээ улсын хэмжээнд сайжирсан тул оношилгооны хувьд чадавхтай. 

Шинж тэмдэг: Бусад амьсгалын замын уушгины хатгааны үед илэрдэг ханиалгах, халуурах болон хүүхдүүдэд чихний үрэвслийн шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад заавал хандаж, оношилгоо хийлгэхийг зөвлөж байна. 

БНХАУ руу буюу хилээр зорчих нь нээлттэй. Ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй" гэлээ.

Бусад мэдээ

Х.Лхагвасүрэн: Ард иргэдийг айдас хүйдэст автуулсан мэдээлэл цацаж байгаад нийт хилчдийнхээ өмнөөс харамсаж байна

Х.Лхагвасүрэн: Ард иргэдийг айдас хүйдэст автуулсан мэдээлэл цацаж байгаад нийт хилчдийнхээ өмнөөс харамсаж байна

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Өнгөрсөн өдрүүдэд ОХУ-аас Ув

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2023 оны гуравдугаар улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.Э

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.