fitness
  • 192 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-29

Улаанбаатар хотод өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

08.30-17.30 цагт: МУИС-ийн төв байрны дугуй танхимд: Монголын Хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг, МУИС-ийн Инженер технологийн сургууль, “ЭРАСМУС-ТАКМИ” төслийн хамтарсан "Хүрээлэн буй орчин-2023" эрдэм шинжилгээний хурал болно.  

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын Гараар татах хүчний баг тамирчид 5 алт хүртэж, медалийн дүнгээр шилдэг гурван улсад олгодог Дэлхийн цомыг анх удаа Монголын баг тамирчид эх орондоо авч ирсэн талаар "Монголын Гараар татах хүчний холбоо"-ноос мэдээлнэ.

-Засгийн газар хуралдана.

-“Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр”-ийг угтан хүний эрх хамгаалагчдын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх, "Хүний эрх хамгаалагч" хөрөг найрууллын МОЖО уралдааны шагнал гардуулах “Хүний эрхийн хамгаалагч “Зоригтон-2023” үйл ажиллагаа болно. 

-Даланзадгад хотод уул уурхайн нөлөөллийн талаархи дата экспертүүдийн “Мэдлэгт хөтлөх номын цаг” уулзалт болж байна.

Бусад мэдээ

Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг цахимжуулах асуудлаар хэлэлцэв

Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг цахимжуулах асуудлаар хэлэлцэв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 10 дугаар сарын 31-

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улираан томилохыг дэмжив

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улираан томилохыг дэмжив

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар даргыг сонгох тухай асуудл

Ариунзул С.
Ариунзул С.