Бүтээлийн уралдааны зорилго нь эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг судлаач, эрдэмтэд болон оюутнуудыг дэмжих, тэдгээрийн бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцох хүсэлтэй судлаач, оюутнуудын бүтээлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16:00 цаг хүртэл цахим хэлбэрээр erti@mongolbank.mn хаягаар хүлээн авна.
Уралдааны удирдамжтай ЭНД дарж танилцана уу.
Эх сурвалж: Монголбанк