11,000 машины мэдээлэл устгагдсан тухайд "Нүүрстэй холбоотой тодорхой хэмжээний мэдээлэл устгагдсан тухай өмнө нь мэдээлж байсан. Энэ хүрээнд 20 гаруй хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн www.ett.mn сайтад машины мэдээлэл БҮРТГЭЛ ШАЛГАХ цэс шинээр нэмэгдэж харах боломж бүрдлээ. Энэ нь ЭТТ ХК-тай гэрээ байгуулсан тээврийн компанийн автомашины мэдээлэл, гэрээний дугаар, тээвэрлэж буй чиглэлийн мэдээллийг нээлттэй харах боломжтой болж байгаа юм.
Мөн уг хэргийн мөрөөр өндрөө авсан нүүрсний хулгайн маргаанд эрэн сурвалжлах линк тавигджээ гэж харж болно.
ЗААВАР: Тээврийн хэрэгслийн бүртгэлийг www.ett.mn ЭТТ НЭЭЛТТЭЙ УУРХАЙ - БҮРТГЭЛ ШАЛГАХ хэсэгт автомашины улсын дугаарыг оруулснаар шалгах боломжтой.