Төрийн ордны баруун хаалганы гадна хувцсаа тайлж, суулт хийсэн жагсагчдаас осголтын зэрэг тогтоожээ.
Цаашилбал жагсагчдын амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэл үүссэн хэмээн эрүүл мэндийн байгууллагаас үзсэн тул цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлж жагсагчдыг эмнэлгийн автомашинд суулгасан байна.
Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газраас дээрх 30 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар хамтран иргэдийн биед үзлэг хийж байна.
Эх сурвалж: ЦЕГ