fitness
  • 451 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-05

PISA судалгаанд хамрагдах сургууль, сурагчдыг түүврийн аргаар сонгосон бөгөөд шалгалт 2022.04.11-05.14-ний өдрүүдэд болж, манай улсын 196 сургуулийн 7276 сурагч хамрагдсан юм.

Энэ нь Компьютерт болон цаасанд суурилсан хэлбэрээр явагддаг. Манай улсын тухайд компьютерт суурилсан хэлбэрээр анхны үнэлгээнд хамрагдсан.

PISA үнэлгээг 3 жил тутамд зохион байгуулдаг нь тухайн улсын боловсролын тогтолцоонд гарч буй өөрчлөлтийг тодорхойлоход тохиромжтой хугацаа гэж үздэгтэй холбоотой.

PISA-гийн үр дүн нь боловсролын систем, тэр дундаа боловсролын мэргэжлийн байгууллагуудад найдвартай мэдээллийн эх сурвалж бүрдүүлж өгнө. Тухайлбал Боловсролын үнэлгээний төвд PISA-гийн даалгаврын тавилтай уялдуулж үнэлгээний хэрэгсэл боловсруулах туршлага хуримтлагдана. Түүгээр дамжуулж шинжлэх ухааны мэдлэгээ хэрхэн ашиглаж байгаа талаар сурагчдын чадварыг үнэлэх даалгаврын сан бүрдүүлэх боломж нээгдэх юм.

Бусад мэдээ

НҮБ: “Эх, хүүхдэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн үр дүнг танилцуулна

НҮБ: “Эх, хүүхдэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн үр дүнг танилцуулна

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн Газартай хамтран, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэг

Есдүгээр сарын 1-ны хичээл эхлэх өдрийг Даваа гарагт шилжүүлэхгүй

Есдүгээр сарын 1-ны хичээл эхлэх өдрийг Даваа гарагт шилжүүлэхгүй

БШУЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж сургууль, цэцэрлэгийн байр болон ЕБС болон их

Ариунзул С.
Ариунзул С.