fitness
  • 216 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-06

Хуулийн зохицуулалтын хүрээнд 141 багшийн туслах бэлтгэгдэж гэрчилгээгээ гардан авчээ.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулиас:
6.7.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамаарч энэ хуулийн 14.1, 14.3-т зааснаас гадна тусгай хэрэгцээт боловсролын багш, багшийн туслах, эмч, сувилагч, сэргээх болон нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ажилтантай байна.
14.1.Цэцэрлэгт эрхлэгч, арга зүйч, багш, багшийн туслах, эмч, тогооч болон бусад ажилтан ажиллана.
14.2.Цэцэрлэгийн нэг бүлэгт багш, багшийн туслах ажиллах бөгөөд бүлгийн хүүхдийн тоо, ялгаатай хэрэгцээнээс хамаарч ээлжийн багш ажиллуулна.

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль нь БШУ-ны сайдын тушаалаар “Багшийн туслах” бэлтгэх 18 крeдитийн сургалтыг зохион байгуулж байна.

Багшийн туслахаар бэлтгэгдсэн хүмүүст гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд БЕГ-ын багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга Р. Золзаяа, МУБИС-ийн СӨБС-ийн захирал дэд профессор Л. Ганцэцэг, хөтөлбөрийн албаны дэд профессор Д. Туяа болон БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн ахлах мэргэжилтнүүд оролцлоо.

Бусад мэдээ

Залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг олширчээ

Залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг олширчээ

Прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр улиралд хэрэг бүртгэлтийн 38,987 хэрэгт хяналт тавьжээ. Н

УСУГ: Улаанбаатар хотын ундны ус бохирдсон гэдэг ташаа мэдээлэл

УСУГ: Улаанбаатар хотын ундны ус бохирдсон гэдэг ташаа мэдээлэл

Үерийн улмаас ундны ус бохирдсон тул ус тасарна, усаа нөөцөлж аваарай гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.