fitness
  • 366 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-07

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрхийн Үндэсний форум-2023” арванхоёрдугаар сарын 8 буюу маргааш болно.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийг хангах, хамгаалах үндэсний бодлогыг шинэчлэх, тогтолцоог бэхжүүлэх, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын олон талын оролцоотойгоор хүний эрхийн тулгамдаж буй асуудал, шийдэл, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор зохион байгуулах юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриатай зохион байгуулах форумаар:

  • Хүний эрх ба Цахим хөгжил
  • Хүний эрх ба Тэгш байдал
  • Хүний эрх ба Уур амьсгалын өөрчлөлт сэдвээр төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл  хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Тус арга хэмжээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн газрын дарга Рори Мунговен тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаагаараа онцлог бөгөөд хүний эрхийг хангах хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 500 орчим төлөөлөл оролцох юм.

“Хүний эрхийн Үндэсний форум-2023”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Европын Холбооны Төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулна.

Ташрамд дурдахад, Хүний эрхийн Үндэсний Комисс жил бүр олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүндэтгэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн, үр нөлөөг үнэлэн дүгнэж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, ахиц дэвшил гаргах зорилгоор 2005 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн Үндэсний Форум”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Бусад мэдээ

Чингис хаан нисэх буудлын E-Gate-ийн нээлт болно

Чингис хаан нисэх буудлын E-Gate-ийн нээлт болно

ХСҮТ-ийн Дугуй заалд08:00 цагт ХСҮТ-ийн элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг байгуулагдсаны 15

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд

УИХ-ын намрын чуулган маргааш нээнэ. Энэ удаагийн намрын чуулганаар 2025 оны улсын төсөв, засгийн г

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.