fitness
  • 538 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-22

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулж, мэдээлэл хийсэн.

"Судалгааны хүрээнд хүүхдүүд гэрийнхээ ажилд хэдэн цаг зарцуулж буй талаар асуумж авсан. Асуумж судалгаанд нийт 496 хүүхэд хариулт өгснөөс 397 нь гурав хүртэлх цагаар тогтмол гэрийн ажилд оролцдог хэмээн хариулсан юм. Мөн 20 хүүхэд гэрийнхээ ажилд 7-8 цаг тогтмол оролцдог гэж хэлсэн" гэдгийг хуульч, судлаач Г.Түвшинжаргал ярьж байсан. 

Хүүхэд гэрийн ажил хийх цагийн хязгаарын талаар дараах мэдээллийг тэрбээр нэмж танилцуулсан юм.

Хүүхдийн хөлсгүй ажлын талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын аль аль нь тусдаа судалгаа хийж явсаар эцэст нь 2013 онд хүүхэд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох цаг болон хүүхэд цалин хөлсгүйгээр гэрийн ажилд оролцох цагийн хязгаарыг хамтран тогтоосон байна. 

  • 5-11 насны хүүхэд:

 Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт нэг цаг, гэр орны ажилд оролцох хугацаа 7 хоногт 21 цаг байх

  • 12-14 насны хүүхэд:

 Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 14 цаг, цалин хөлсгүй гэр орны ажилд оролцох хугацаа 7 хоногт 21 цаг байх

  • 15-17 насны хүүхэд:

Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 43 цаг, цалин хөлсгүй гэр орны ажилд оролцох хугацааны хязгаар заахгүй байхаар тогтоосон байдаг аж.

Бусад мэдээ

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарь гарчээ

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарь гарчээ

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх гуравдугаар сарын хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүж

Ариунзул С.
Ариунзул С.