Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд дууссан гэх шалтгаанаар шатахуун өгөхгүй, улмаар зарим станцууд хаагаад байгаа юм. Түүнчлэн дизель түлш байхгүйн улмаас зарим сургуулийн автобус сурагчдад үйлчилж чадахгүй зэрэг асуудал гарч байна.
Энэ талаар салбарын сайд өнөөдөр мэдээлэл өгнө гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.