fitness
  • 578 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-10-20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургууль дээр сүлжээ харгалзахгүй үнэгүй ярих боломжтой суурин утас болох "Итгэлтэй утас" байршуулжээ. 


Ийнхүү сургуульд тус суурин утас тавигдсанаар сурагчдын гар утасны хэрэглээ багасаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна. 


Уг ажлыг Монголын цахилгаан холбоо компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот болон зарим аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр хэдийнэ "Итгэлтэй утас"-ыг байршуулсан аж.

Сурагчид хичээлээсээ тараад эцэг, эх, асран хамгаалагчаа үүдэнд ирсэн байна уу гэж шалгаад, ирээгүй байвал суурин утсаар залгадаг. Өдөрт дунджаар 30-40 хүүхэд суурин утсаар үйлчлүүлж байна гэх судалгаа мэдээллийг эх сурвалжууд хэлж байна. 


"Итгэлтэй утас" байршуулах ажлын хүрээнд цаашид мөн орон нутгийн албан байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч ажиллана.  


Бусад мэдээ

Дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ

Дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэлнэ

Цагт 1200-1500 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай 4.2 километр урт дүүжин тээврийн төсөл ирэх онд эхэл

Төрийн ордон руу зорчдог автобусны чиглэлийг зогсоохоор боллоо

Төрийн ордон руу зорчдог автобусны чиглэлийг зогсоохоор боллоо

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг

Hunnu Admin
Hunnu Admin