Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас нийт нутгийн ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Ирэх 10 хоногт буюу Арванхоёрдугаар сарын 11-20-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй. Хүйтний эрч чангарах төлөв ажиглагдаж байгаа аж.
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 13, 14-нд цас орж цасан шуурга шуурна.
Салхи: Арванхоёрдугаар сарын 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, бусад хугацаанд секундэд 5-10 метр байна.