fitness
  • 382 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-14

Улсын хоёрдугаар төв эмнэлэг эмнэл зүйн сургалтын шинэ тоног төхөөрөмжтэй боллоо. Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад айлчлах үеэр тус эмнэлэгт зочилж үйл ажиллагаатай нь танилцсан. Энэ үеэр эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах сургалтын үйл явцыг сайжруулахад зориулан орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлзүйн сургалтын тоног төхөөрөмжийг хандивлахаа амласан юм.

Уг амлалтаа биелүүлж 100 мянган ам.долларын үнэ бүхий хамгийн сүүлийн сургалтын тоног төхөөрөмж, мульяаж зэрэг зүйлсийг илгээснийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ким Жун Гү өнөөдөр /2023-12-13/  гардууллаа.

Тоног төхөөрөмжийг хүлээн авсан УХТЭ-ийн ерөнхий захирал Я.Амаржаргал “Манай эмнэлэг БНСУ-ын Койка олон улсын байгууллага болон Засгийн газрын байгууллагуудтай олон жил хамтран ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Монголын хүн амд эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг хүүргэх, эмч, мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулахад чиглэсэн олон ажлыг хамтран хийж хэрэгжүүлсэн бөгөөд биднийг тусалж дэмжиж байдаг БНСУ-ын хамтран ажиллагч байгууллагууд, Элчин сайд ноён Ким Жун Гүд баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн.

Элчин сайд Ким Жун Гү БНСУ-аас илгээсэн энэхүү тоног төхөөрөмжүүд Монголын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад үр дүнтэй ашиглагдана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн. 

Эх сурвалж: ЭМЯ

Бусад мэдээ

Ц.ХУЛАНД ЕСӨН ЖИЛ ЗУРГААН САРЫН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Ц.ХУЛАНД ЕСӨН ЖИЛ ЗУРГААН САРЫН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийтгэх тогтооло

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ойрхон байж, юу үзэж байгааг хянах хэрэгтэй

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ойрхон байж, юу үзэж байгааг хянах хэрэгтэй

Олон суваг дамжуулах үйлчилгээнд техник технологийн боломжийг ашиглаж, хүүхдийг зохисгүй контентоос

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.