fitness
  • 351 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-18

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Баянтэс, Тэс суманд ажиллаж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, нэн шаардлагатай дэмжлэгийг газар дээр нь шийдвэрлэлээ.

Баянтэс сумын хувьд энэ сарын 10-13-нд эрс хүйтэрч шөнөдөө -37-42 градус хүрсэн бол 13-14-нд шилжих шөнө энэ жилийн хамгийн их хүйтрэлт болж агаартаа -50 градус, хөрсөндөө -47 градус хүрч хүйтэрсэн.

Өнгөрсөн намраас хойш 12 дугаар сарын 14-нийг хүртэл 25 удаа цас орж, нийт нутгаар 35-40 см цасан бүрхүүл тогтсон бол гуу, жалга гэх мэт хунгарласан хэсгээрээ цасны зузаан 120-160 см байна. Иймээс мал бэлчээрлэх боломжгүй болж, зарим зам, даваа хаагдаж, нөхцөл байдал хүндэрсэн.



Тэс сумын хувьд мах бэлтгэн, нийлүүлэх хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ өвлийн мах бэлтгэх, нөөцлөх ажлын хүрээнд 55 тн үхэр, адуу хонины мах бэлтгэжээ. Мөн тус сумын 60 малчин өрх 4тн адууны мах, 57тн үхрийн мах, 109тн хонины мах,71тн ямааны мах бүгд 241тн мах зах зээлд нийлүүлэгдэхээр бэлтгэсэн байна.



Засгийн газрын шийдвэрээр Улсын нөөцөөс Завхан аймагт хөнгөлөлттэй үнээр олгож байгаа 495 тн хивэг тэжээлээс Тэс суманд 40 тн хуваарилагдаж, газар дээрээ хүргэгдэж ирээд байна. Мөн Тэс суманд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Улсын нөөцөөс 5 тн түлш, 40 тн хивэг тэжээл нэмэлтээр олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Бусад мэдээ

Н.ГАНИБАЛ: ӨНГӨРСӨН ЖИЛ НЭГ ТӨЛГӨӨР ГУРВАН ШУУДАЙ ЦАГААН БУДАА АВДАГ БАЙСАН БОЛ ЭНЭ ЖИЛ ГАНЦХАН ШУУДАЙ БУДАА АВЧ БАЙНА

Н.ГАНИБАЛ: ӨНГӨРСӨН ЖИЛ НЭГ ТӨЛГӨӨР ГУРВАН ШУУДАЙ ЦАГААН БУДАА АВДАГ БАЙСАН БОЛ ЭНЭ ЖИЛ ГАНЦХАН ШУУДАЙ БУДАА АВЧ БАЙНА

УИХ-ын нэгдсэн чуулганы энэ өдөр /2023.01.13/-ийн үдээс өмнөх хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.

Бангладеш улсаас хавсран суух Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авав

Бангладеш улсаас хавсран суух Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Мальта Улс, Бүгд Найрам

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.