fitness
  • 328 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-23

Монголын улаан загалмай нийгэмлэг Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 12-р сарын 1-ний өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Увс, Завхан зэрэг 13 аймгийн зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр орон нутагт хяналт, үнэлгээ хийж байна. 

Энэхүү тусламжийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлэх бөгөөд зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан эдгээр 13 аймгийн 1000 малчин өрх бүрд 370 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгох юм. Малчдад зудын улмаас учирч болзошгүй хор хохирлыг бууруулах зорилготойгоор уг урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна.    

Ташрамд дуулгахад, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын  өөрчлөлт, гамшгийн удирдлагын газар 2022 онд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, гамшгийн дараах нөхөн сэргээх үйл ажиллагааны хүрээнд 107,497 хүнд хүрч ажиллажээ.

Эх сурвалж: Монголын Улаан загалмайн нийгэмлэг

Бусад мэдээ

Дэлхий дээр 80 сая хүн Глауком харааны мэдрэл өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол бий

Дэлхий дээр 80 сая хүн Глауком харааны мэдрэл өвчний улмаас хараагүй болсон гэх тооцоолол бий

ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс Дэлхийн Глауком өвчнөөс сэргийлэх 7 хоногий

Улаанбаатар-Дархан чиглэлийн замд цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагджээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замд цасаар шуурч, үзэгдэх орчин хязгаарлагджээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Хар модотын даваа, Баянчандмань сум, Тахилтын даваа орчимд ө

Ариунзул С.
Ариунзул С.